Солонгосын Парламентын сонгууль 4.4:1-ийн өрсөлдөөнтэй явагдаж байна
БНСУ-ын Үндэсний Ассамблей (Парламент)-ын 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 06:00 цагт албан ёсоор эхэлсэн.
Энэхүү сонгуульд Парламентын 300н суудлын төлөө нийт 1,118 хүн өрсөлдөж байгаа бөгөөд 4.4:1-ийн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Сонгуульд 18н нас хүрсэн(2002.04.16-наас өмнө төрсөн) БНСУ-ын иргэн бүр оролцох эрхтэй юм.
Тэгвэл энэхүү сонгуульд нийт 41н нам эвсэл оролцож байгаа бөгөөд зөвхөн пропорционал тогтолцооны дагуу жагсаалтаар оролцож буй нам 20, Можиратор тогтолцооны дагуу зөвхөн тойргуудад нэр дэвшүүлэгчээр оролцож буй нам 6 байгаа бол дээрх хоёр төрөлд хоёуланд нь нэр дэвшигч гарган оролцож буй 15н нам эвсэл байна.
Иймд намуудад санал өгөх хуудасны урт 48.1см урт болсон тухай тус улсын сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
Өглөөний 09:00 цагийн байдлаар орон даяар санал хураалтын үр дүн 8%-тай байсан бол 16:00 цагийн байдлаар 59.7%-ийн идэвхтэй хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ.
Эх сурвалж : naver.com
Орчуулсан: Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.