Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр НЭГ ТОХИОЛДОЛ нэмэгдлээ

Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр НЭГ ТОХИОЛДОЛ нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө. 
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг хийлээ. Дархан аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэллээ. Сэлэнгэ аймаг,  Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг хийж байна. Нэг хүн эдгэрч гарлаа. Туркийн иргэн эдгэрч гэрийн хяналтад шилжлээ. 
Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба ОХУ-аас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ" гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.