Баянгол дүүргийн хороолол доторх АВТОЗАМ-ын засварыг хийж гүйцэтгэлээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн хэд хэдэн хороонд бүтээн байгуулалт хийж ирсэн. Үүний нэг нь Баянгол дүүргийн 5,6,7,9,21-р хорооны хороолол доторх авто замын асуудлыг шийдэж өгсөн явдал юм. Тус дүүргийн 5-р хорооны хуучирсан замыг 1.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр сэргээн засварласан ба мөн хороодын засварыг нийт 7.8 тэрбум төгрөгийн өртөгөөр сэргээн засварлаж, шинэчлэн хийжээ. Түүнчлэн 5,6,7,9,21-р хороодын хороолол доторхи хүүхдийн тоглоомын талбайнуудыг 1.5 тэрбум төгрөгөөр шинэчлэн тохижуулсан юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.