Цагаачдыг АНУ-аас албадан гаргахаас өмнө коронавирусний шинжилгээ хийнэ

АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны цагдаа нар тус улсад саатуулагдаж буй хууль бус зарим цагаачийг албадан гаргахаасаа өмнө коронавирусний шинжилгээ хийнэ гэж “Reuters” агентлаг эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, албадан буцаасан цагаачид нутагтаа ирэхдээ коронавирус авчирна гэж бусад орны эрх баригчид гомдол гаргасан учир АНУ-ын эрх баригчид холбогдох арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа аж. Хууль сахиулах байгууллагууд цагаачдыг халдвар авсан эсэхийг шалгахын тулд сард 2 000 коронавирусний оношлуур худалдаж авна гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 870 мянга давж, 49 мянга гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.