Эрдэмтэд “COVID-19” халдварын олон улсын нөхцөл байдлын талаар товхимол гаргажээ

Эрдэмтэд “COVID-19” халдварын олон улсын нөхцөл байдлын талаар товхимол гаргажээ

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс “COVID-19” олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлагын талаар 2020 оны 4 дүгээр сарын байдлаар судалгаа гаргажээ.

Энэхүү судалгаа, мэдээлэлд БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ, БНСВУ, Казахстан улс дахь коронавирусний халдварын нөхцөл байдал, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт нь тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг даван туулах талаар авч хэрэгжүүлж буй алхмуудыг товч зураглан өгүүлжээ.  Ингэхдээ дээрх улсын төр, эрдэм шинжилгээний байгууллагуудын албан болон судалгааны эх сурвалж, эрдэмтэн судлаачдын бүтээлд дүн шинжилгээ хийж энэхүү мэдээллээ бэлтгэсэн байна.

Учир нь коронавирусний дараах олон улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн анхаарал татаж байгаатай холбоотойгоор олон улсын эрдэмтэн судлаачдаас энэ асуудлаар байр сууриа нэгэнт илэрхийлж эхлээд байгаа учраас манай улсын хувьд олон нийт уг сэдэвт анхаарлаа хандуулж, зохих зөв мэдээлэлтэй байх нь чухал гэж үзжээ. Ингэснээр монголын иргэдээ учирч болох эрсдэлээс хамгаалах, бодлого, шийдвэрээ олон улсын бодит нөхцөл байдалтай уялдуулан зөв тодорхойлж, зөв шийдвэр гаргаж, зөв хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүрэхэд нөлөөлнө гэдгийг товхимлынхоо өмнөтгөлд эрдэмтэд онцолжээ.

Судалгаа, мэдээллийг судлаач, магистр Б.Анхбаяр, магистр Д.Туул, докторант Т.Бат-Амгалан, доктор (PhD) Ц.Лхам, докторант У.Загдцэсэм, доктор (PhD) И.Энхболд, докторант Ч.Цэрэннадмид, доктор (PhD) Б.Цэнгэллхам, магистр Ш.Амангүл нараас бүрдсэн ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг хамт боловсруулан бэлтгэжээ.

Судалгаа, мэдээллийг бүрэн эхээр нь уншиж танилцах, холбогдолтой санал дүгнэлтээ хуваалцахыг хүсвэл дараах холбоосоор орж үзнэ үү.

https://cdnweb.gosmart.mn/WT_bHWaQ7k6TqS7__VInhQ/acadmin/REPORT/OUH%D0%A1%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D-2020_1-IIA.pdf?fbclid=IwAR18u8yb50YLgD4osoqwDLyH5jCpESnnL1Bulxq2adXz9n_WckbyCG_63vU

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын банкууд дахь хадгаламжийн хэмжээ 1 их наяд ам.доллароор өсжээ 2020-04-24

Бээжин хот аж ахуйн нэгжүүддээ нийт 70 тэрбум юанийн дэмжлэг үзүүлж байна 2020-04-24

ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн жолооч нарыг хянаж байна 2020-04-24

Эрдэмтэн судлаачид 500 орчим номыг Үндэсний номын санд хандивлав 2020-04-24

БНХАУ Ангараг гаргийг судлах хөтөлбөрийнхөө нэрийг танилцууллаа 2020-04-24

Эрдэмтэд “COVID-19” халдварын олон улсын нөхцөл байдлын талаар товхимол гаргажээ 2020-04-24

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 2020-04-24

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг ирэх даваа гарагт нээнэ 2020-04-24

Эрдэмтэд “коронавирусний хуруу” гэх шинэ шинж тэмдгийг илрүүлжээ 2020-04-24

“Бронкс” амьтны хүрээлэнгийн өөр долоон амьтнаас халдвар илэрчээ 2020-04-24

Нефтийн үнэ 4-5 хувиар өсжээ 2020-04-24