ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн жолооч нарыг хянаж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг АЗШН олон улсын боомтоор орж ирж буй гадаадын болон монгол бүх жолооч нараас шинжилгээ авч байхаар болж буй талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн.
Энэхүү шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлэх, харин хариу эерэг гарсан тохиолдолд Сэлэнгэ аймагт тусгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авах талаар тэрээр хэлсэн. Энэхүү дээрх шийдвэр нь тус боомтоор орж ирсэн ачаа, тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой юм.
Ташрамд дуулгахад, Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний үр дүнтэй лаборатори ажиллуулах шийдвэр гарч, тэнд ХӨСҮТ-ээс ирсэн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймаг дахь энэхүү лаборатори нь хилийн бүсэд түргэвчилсэн шинжилгээ хийж, илэрсэн тохиолдолд цааш явуулахгүй байхаар зориулагджээ. Тодруулбал ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн жолооч нарыг хянахад зориулсан гэж үзэж болох аж.
Эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/223404
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.