Улсын гуравдугаар төв эмнэлэг тусгаарлах 200 ор бэлджээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг “COVID-19” өвчин дотоодод бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах 200 ор бэлдсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн дарга дарга Ц.Төмөр-Очир ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
ЭМЯ-наас тус эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 300 сая төгрөгийн тоног төхөөрмж олгосон байна. Тус эмнэлэг 730 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 1000 хүний хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлжээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, “Тусгаарлах 200 орноос гадна эрчимт эмчилгээний ор бэлдээд байна. Манай эмнэлэг өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэхдээ иргэд эмнэлгүүдийн ажлыг дэмжих шаардлагатай байна. ЭМЯ, УОК-ын зааврын дагуу амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг шаардлага тавьсан эмч, ажилтнуудыг доромжлох, өндөржүүлсэн бэлэн байдлын цагийн хуваарийг зөрчих тохиолдол гарч байгаа. Түүнчлэн нэг хүн эмнэлгээр үйлчлүүлэхэд 2-6 хүн, нэг өвчтөн хагалгаанд ороход 10-20 хүн ирж байгаа нь эрсдэлийг нэмж байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.