Амьтны хүрээлэнгийн бар, арсланд "COVID-19" вирус илэрчээ

Амьтны хүрээлэнгийн бар, арсланд "COVID-19" вирус илэрчээ

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн санд АНУ-ын Нью-Йорк дахь "Бронкс" амьтны хүрээлэнд дөрөвдүгээр сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан.

Гурван арслангийн нэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 / COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй байна.

Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус хотын хоёр өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.