Гурван сумаас 130,5 тонн ноолуур худалдан авчээ

Гурван сумаас 130,5 тонн ноолуур худалдан авчээ

Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд 2277 өрхийн 130,5 тонн ноолуурыг гэрээт ААНБ-ууд худалдан авчээ. Энэ нь тус сумдаас бэлтгэх ноолуурын 89 хувь юм. Дээрх сумдад килограмм ноолуурыг дунджаар 90-102 мянган төгрөгийн хооронд худалдан авсан байна.

Харин бусад суманд ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүд хараахан тодорхой болоогүй байна. Энэ долоо хоногт дараагийн аж ахуйн нэгжүүд ирж ноолуур авах ажлыг зохион байгуулах байсан ч Онцгой комиссын шийдвэрийн дагуу түр хойшилжээ.

ХХААХҮЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу ноолуур авах ажил  06 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Яамнаас тавьж байгаа шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд ирж, аль сумаас ноолуур бэлтгэхээ сонгоно. Мөн Сүхбаатар аймгийн хэмжээнд бэлтгэсэн малчдын гар дээр байгаа ноолуурыг бүгдийг авна гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.