С.Баатаржав, Б.Баасандорж нарыг СЕХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжив

С.Баатаржав, Б.Баасандорж нарыг СЕХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишшдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд тус хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр СЕХ-ны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг СЕХ-ны орон тооны бус гишүүнээр томилохоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа аж. С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг тус байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.