Нэг гэр бүлээс төрөн гарсан 3 дахь докторыг урамшууллаа

Нэг гэр бүлээс төрөн гарсан 3 дахь докторыг урамшууллаа

Докторын зэрэг хамгаалсан И.Өлзийхишигийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр хүлээн авч уулзан, мөнгөн урамшуулал олголоо. 

И.Өлзийхишиг нь Улаангом сумын 3-р багт оршин суудаг бөгөөд Улаангом политехник коллежийн химийн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тэрбээр 2019 онд “Увс ба Хяргас нууруудын сав газрын зарим голын ус рашааны гидрохими, гидрогеохимийн судалгаа” гэдэг сонирхолтой сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.

Мөн тэрбээр Идэрээгийн гэр бүлээс төрөн гарсан 3 дахь доктор болжээ. Түүний том эгч И.Бүрэн-Ѳлзий философийн ухааны доктор, ах И.Ганболд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан оюунлаг гэр бүл байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.