Байду групп өөрийн гүйцэтгэх захирал асанг авлигын хэрэгт буруутгав

Байду групп өөрийн гүйцэтгэх захирал асанг авлигын хэрэгт буруутгав

Хятадын тэргүүлэгч онлайн хайлтын системийн групп Байду (Baidu)-аас гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан нэгэн этгээдийг авлигад буруутган цагдаад мэдэгдсэн байна. Байдугийн мэргэжлийн ёс зүйн хорооноос тус группийн дэд ерөнхийлөгч асан Вэй Фангийг шалгаж байсан бөгөөд түүнийг буруутгаж байгаа авлигын асуудлын талаар одоогоор тодорхой мэдээллийг ил болгоогүй байна.

Тус группээс мэдэгдэж байгаагаар Вэй Фанг нь 2018 онд тус группийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд Байду группийн олон тооны охин компанид хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан аж.

Ши Жиньпин 2012 оноос Хятад улсыг удирдаж эхэлснээс хойш хувийн болон төрийн салбар дахь авлигын эсрэг кампанит ажил эхлүүлсэн юм. Байду группээс өөрийн ёс зүйн хороог 2011 онд байгуулсан бөгөөд 100 гаруй ажилтнаа шалгаад байгаа юм. Өнгөрсөн жил тус групп компани доторх авлига, хээл хахууль болон бизнесийн нууцтай холбоотой 12 хэрэгт холбогдох 14 ажилтнаа ажлаас нь халсан.

Эх сурвалж: finance.yahoo.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө 2020-04-30

Их Британи эмч нарт хандив цуглуулсан ахмад дайчны 100 насны ойг тэмдэглэж байна 2020-04-30

5 сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэнээ авна. 2020-04-30

“Boeing” дэлхий даяар ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно 2020-04-30

“COVID-19” халдварын эсрэг “Remdesivir” эмийг 1000 гаруй өвчтөнд туршжээ 2020-04-30

Байду групп өөрийн гүйцэтгэх захирал асанг авлигын хэрэгт буруутгав 2020-04-30

Боливид “COVID-19” цар тахлын улмаас орон даяар тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 10 хүртэл сунгана 2020-04-30

Газрын тос олборлогчид гарцаа танахгүй бол АГУУЛАХУУД дүүрэх нь 2020-04-30

Ч.Содномцэрэн: Сонгуульд нам, эвслүүд хуулиа дагаж, шударга өрсөлдөхийг хүсэж байна 2020-04-30

С.Эрдэнэ: АН-ын мөрийн хөтөлбөрийн гол санаа бол өрхийг дэмжих өсөлтийн бодлого юм 2020-04-30

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 000 303 болжээ 2020-04-30