Боливид “COVID-19” цар тахлын улмаас орон даяар тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 10 хүртэл сунгана

Боливид “COVID-19” цар тахлын улмаас орон даяар тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 10 хүртэл сунгана гэж тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдээллээ.
Боливийн Ерөнхийлөгч Жанин Аньес ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ, халдвар бага тархсан бүс нутгуудад тавдугаар сарын 11-нээс зарим хязгаарлалтыг сулруулна гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, хөл хорионы арга хэмжээнүүдийг өөрчлөх эсэх нь цар тахлын тархалтаас хамаарна хэмээгээд, Эрүүл мэндийн яам бүс нутаг бүрийн тархалтын байдлыг долоо хоног тутам үнэлнэ гэж хэлсэн байна.
Боливид өнгөрсөн гуравдугаар сарны 21-нээс хөл хорио тогтоосон юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Боливид лхагва гаргийн байдлаар халдварын 1110 тохиолдол бүртгэгдэж, 59 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.