АНУ-ын эрх баригчид цогцос хадгалах зуун мянган уут захиалжээ

АНУ-ын эрх баригчид коронавирусний халдварын тархалтын байдал "хамгийн муугаар эргэх хувилбарт” бэлтгэх хүрээнд цогцос хадгалах 100 мянган уут захиалсан гэж “Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, 5.1 сая ам.долларын захиалгыг АНУ-ын Онцгой байдлын агентлаг /FEMA/ дөрөвдүгээр сарын 21-нд хийсэн байна. Захиалгын нийлүүлэгч нь Калифорнийн нэгэн жижиг компани бөгөөд тавдугаар сарын 4-н гэхэд нийлүүлэх ёстой байна.
“Байдал хамгийн муугаар эргэх хувилбарт” бид халдвар анх тархсан цагаас хойш бэлдэж эхэлсэн гэж FEMA –гийн төлөөлөгч мэдэгджээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвараар 60207 гаруй хүн нас барсан байна. Халдвар авсан нийт хүний тоо нэг сая давсан бол 116 мянга гаруй хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.