Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа

Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа

БНХАУ энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд намайг ялагдуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгийг коронавирусний халдварыг хэрхэн хянаж байгаагаас нь харж болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.

Д.Трамп Цагаан ордны Зууван танхимд “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлжээ. Мөн тэрбээр АНУ-д 60 мянга гаруй хүнийг нас барахад хүргэсэн цар тахалд БНХАУ-ыг буруутгажээ. Мөн цар тахлын улмаас АНУ-ын эдийн засаг уналтад орж, түүний улиран сонгогдох боломж буурсан гэж хэлсэн байна.

АНУ-д вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эртнээс хэрэгжүүлээгүй гэх шүүмжлэлд өртөөд буй Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч тэрбээр, БНХАУ коронавирусний талаар дэлхий дахинд илүү эрт мэдээлэх ёстой байсан гэж ярьжээ. Ерөнхийлөгчөөс БНХАУ-ын эсрэг ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлэх эсэх талаар лавлахад, миний хийж чадах маш олон зүйл бий гэж хариулжээ.

“БНХАУ намайг өрсөлдөөнд ялагдуулахын тулд чадах бүхнээ хийнэ. Бээжин худалдаа болон бусад асуудалтай холбоотой шахалтыг сулруулахын тулд Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа. БНХАУ-ын эрх баригчид өөрсдийгөө гэм буруугүй болгохын тулд байнга олон нийтийн харилцааг ашигласаар ирсэн” гэж Д.Трамп хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Батзандан: Ямаанд 5000 төгрөг өгөх тогтоолын төслийг баталсан нь сонгуульд зориулсан ажиллагаа 2020-04-30

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна 2020-04-30

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний талаар танилцууллаа 2020-04-30

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ 2020-04-30

Бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш дансанд нь орно 2020-04-30

Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа 2020-04-30

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ 2020-04-30

АНУ-ын эрх баригчид цогцос хадгалах зуун мянган уут захиалжээ 2020-04-30

Н.Энхбаяр: Бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно 2020-04-30

Японд онцгой байдлыг нэг сараар сунгаж магадгүй 2020-04-30

Хөл хорионы дараа аялахыг хүссэн газарт Байгаль нуур багтжээ 2020-04-30