БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ

БНХАУ-ын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 447.68 метр аялсан гэж тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.

Уг байгууллагын мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 17 дахь өдрийн судалгаагаа  дуусгаж, унтлагын горимдоо шилжжээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.

Анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн “Yutu-2” үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Yutu-2” Сарны ар талын гадаргуу доорх нууцыг илрүүлж, Сарны талаарх хүн төрөлхтний мэдлэгийг зузаатгахад хувь нэмрээ оруулах юм. Мөн БНХАУ Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө энэ онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна 2020-04-30

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний талаар танилцууллаа 2020-04-30

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ 2020-04-30

Бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш дансанд нь орно 2020-04-30

Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа 2020-04-30

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ 2020-04-30

АНУ-ын эрх баригчид цогцос хадгалах зуун мянган уут захиалжээ 2020-04-30

Н.Энхбаяр: Бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно 2020-04-30

Японд онцгой байдлыг нэг сараар сунгаж магадгүй 2020-04-30

Хөл хорионы дараа аялахыг хүссэн газарт Байгаль нуур багтжээ 2020-04-30

Цахим спортоор Монгол залуу Европ тивийн аварга болов 2020-04-30