Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын харьяа 16 Хэрэлэгчдэд үйлчлэх төв, 3 түгээх төвд хэмжилзүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийж зөрчил илрүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын даргын баталсан 02-01/84 дугаартай удирдамжийн дагуу хийсэн уг шалгалтаар 33 УДДТ, 64 аж ахуйн нэгж, 32 айл өрхийн 226 ширхэг ус, дулаан, цахилгааны тоолуурын баталгаажуулалт, ашиглалт, суурилуулалт, тоолуурын заалт бичилт, хэмжилзүйн дотоод хяналтыг шалгав.

Хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, айл өрхүүд усны тоолууруудаа улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй хэмжих хэрэгслээр усны төлбөр тооцоог гүйцэтгэдэг, усны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв бичдэггүй, хэмжилзүйн дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Мөн ”Цоз жаалууд” ХХК улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж байсан зөрчлийг илрүүлэв. Тус компани 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын баталгааны дууссан усны тоолуур ашиглан төлбөр тооцоо хийж байв.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор  улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж “Хэмжил зүйн тухай” хуулийн 22.1.4 дэх заалтыг зөрчсөн “Цоз жаалууд” ХХК-д “Зөрчлийн тухай” 10.24 дүгээр зүйлийн дагуу 1 сая төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулав. Улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуурыг ээлжит баталгаажуулалтад хамруулж, зөрчилгүй болгосон. ОСНААУГ-ын инженер, техникийн ажилтнуудад зориулан онлайн сургалт зохион байгуулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар албан шаардлага хүргүүлэхээр болов.



Эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/223992

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа 2020-04-30

Монгол эмэгтэйчүүдийг хүчиндсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ хоёр дахь өдрөө шүүж байна 2020-04-30

Ж.Батзандан: Ямаанд 5000 төгрөг өгөх тогтоолын төслийг баталсан нь сонгуульд зориулсан ажиллагаа 2020-04-30

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна 2020-04-30

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний талаар танилцууллаа 2020-04-30

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ 2020-04-30

Бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш дансанд нь орно 2020-04-30

Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа 2020-04-30

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ 2020-04-30

АНУ-ын эрх баригчид цогцос хадгалах зуун мянган уут захиалжээ 2020-04-30

Н.Энхбаяр: Бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно 2020-04-30