Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Тажикистанд шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн гэж тус улсын Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх комиссоос мэдээллээ.

Тажикистаны Эрүүл мэндийн яам пүрэв гарагт уг мэдээллийг баталсан бөгөөд Душанбе хотод таван тохиолдол, Хужанд хотод 10 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яам өвчтөнүүдээс хэзээ халдвар илэрсэн хийгээд тэд ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдээлээгүй байна.

Khovar” агентлагийн мэдээлснээр, Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх комисс яаралтай хуралдаж, бүх хүн гадуур гарахдаа амны хаалт зүүх журам баталжээ.

Тажикистанд халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч сургуулиудын сургалтыг хоёр долоо хоногоор зогсоох шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.

“Тажикистан таагүй нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тажикистан дахь төлөөлөгч Галина Перфильева өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгдсэн байна.

Тажикистанд халдвар илэрснээр Төв Азийн орнуудаас халдварын тохиолдол бүртгэгдээгүй цор ганц улс Туркменистан боллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ажилгүй болсон иргэд ажлын багаж хэрэгслээ ЖАГСААЖ байна 2020-05-01

Унгарын гадаад хэргийн сайдтай цахим хурал хийлээ 2020-05-01

Ипотекийн зээл олголтыг өсгөж, төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болсон. 2020-05-01

ЯПОН УЛСАД БАЙНГЫН ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020-05-01

Их Британид коронавирусний халдварын тархалтын оргил үе өнгөрсөн Б.Жонсон мэдэгдсэн 2020-05-01

Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ 2020-05-01

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа 2020-05-01

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-05-01

Онгоны амны цурманд оруулсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2020-05-01

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ 2020-05-01

Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна. 2020-05-01