Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна.

Монголын ахан дүүсээс Буриад улсад  тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна.

ОХУ-ын буриад ахан дүүстээ туслах, амны хаалт хандивлах “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аяныг Монголоос ЗХУ/ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо санаачлан эхлүүлснийг Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны салбар болох Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо дэмжин идэвхтэй зохион байгуулжээ.

Буриад улсад Монголын ахан дүүсээс нь үзүүлэхээр цуглуулсан тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна.

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” аянд нийт 200 гаруй хүн нэгдэж, 5 760 000 гаруй төгрөгийг хандивласан бөгөөд үүнээс 100 гаруй нь Монголын орос хэл утга зохиолын багш нар аж.

Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгсөгчид ч бас идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байна. Уг аянаар цугларсан мөнгөөр бүгд 14 600 ширхэг амны хаалт авсан дээр ОШУСТ-ийн 26 ажилтан “далайд дусал” болгон 1600 ширхэг амны хаалт нэмэрлэжээ. Амны хаалтыг үндэсний үйлдвэрлэгч “Нахиа” эмийн үйлдвэрээс гүн туслалцаа үзүүлэн зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэйгөөр нийлүүлжээ.

Тусламж гардуулах арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал А.Базархандаев, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэд захирал Т.Будаева, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, МУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар Ж.Гүррагчаа, ЗХУ|ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбооны дэд тэргүүн, МУ-ын Гавьяат багш Д.Цогзолмаа зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ 2020-05-01

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа 2020-05-01

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-05-01

Онгоны амны цурманд оруулсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2020-05-01

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ 2020-05-01

Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна. 2020-05-01

Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон 2020-05-01

Өнөөдөр Хархорин худалдааны төвийн хойд талын автозамын нэг урсгалыг хаана 2020-05-01

Улсын дугаар 5, 0 тоогор төгссөн автомашин эзэмшигч энэ сард татвараа төлнө 2020-05-01

Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ 2020-05-01

Коморост халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-05-01