Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ

“COVID-19” халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн  улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй. Энэ хүрээнд УОК, Нийслэлийн Засаг даргын захирамжаар спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын ажиллах цагийг 22.00 болгож хязгаарласан юм.

Тэгвэл уг захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дахин захирамж гаргажээ. Захирамжаар  өнөөдрөөс эхлэн спорт, соёл урлагийн газруудыг цагийн зохицуулалттай нээхээр болов.

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын цагийн хуваарийг 07.00-00.00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурджээ. Ингэснээр баар, караоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид коронавирусний халдварын тархалтын оргил үе өнгөрсөн Б.Жонсон мэдэгдсэн 2020-05-01

Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ 2020-05-01

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа 2020-05-01

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-05-01

Онгоны амны цурманд оруулсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2020-05-01

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ 2020-05-01

Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна. 2020-05-01

Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон 2020-05-01

Өнөөдөр Хархорин худалдааны төвийн хойд талын автозамын нэг урсгалыг хаана 2020-05-01

Улсын дугаар 5, 0 тоогор төгссөн автомашин эзэмшигч энэ сард татвараа төлнө 2020-05-01

Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ 2020-05-01