НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ. Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан үзэж 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах саналыг боловсруулжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжсэн байна. Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.  

1. Баянгол дүүрэг мандатын тоо 6

2. Баянзүрх дүүрэг мандатын тоо 10

3. Хан-Уул дүүрэг мандатын тоо 6

4. Чингэлтэй дүүрэг мандатын тоо 6

5. Сонгинохайрхан дүүрэг мандатын тоо 10

6. Сүхбаатар дүүрэг мандатын тоо 4

7. Багануур дүүрэг мандатын тоо 2

8. Баганхангай дүүрэг мандатын тоо 1

9. Налайх дүүрэг мандатын тоо 2  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Унгарын гадаад хэргийн сайдтай цахим хурал хийлээ 2020-05-01

Ипотекийн зээл олголтыг өсгөж, төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болсон. 2020-05-01

ЯПОН УЛСАД БАЙНГЫН ОРШИН СУУГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2020-05-01

Их Британид коронавирусний халдварын тархалтын оргил үе өнгөрсөн Б.Жонсон мэдэгдсэн 2020-05-01

Тажикистанд халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ 2020-05-01

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа 2020-05-01

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа 2020-05-01

Онгоны амны цурманд оруулсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2020-05-01

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ 2020-05-01

Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна. 2020-05-01

Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон 2020-05-01