Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ

Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ

Израилын Агаарын цэргийн хүчний нисдэг тэргүүд Сирийн нийслэл Дамаск хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай газар пуужингийн цохилт өгчээ.

SANA агентлагийн мэдээлснээр, пуужингийн цохилтуудыг эзлэгдсэн Голаны өндөрлөгийн талаас Эль-Кунейтра муж дахь Сирийн армийн хэд хэдэн байрлалд өгчээ.  Цохилтын улмаас зөвхөн эд материалын хохирол учирсан бөгөөд хүний амь эрсдээгүй байна.

Сирийн нутаг дэвсгэр рүү таван пуужин харвасан гэж Дамаскаас нэвтрүүлгээ дамжуулдаг “Sham FM” радио мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр мөн Дамаскийн өмнөд захын Сайид-Зейнаб болон Сахная дүүргийн цэргийн объектууд Израилын АЦХ-ний цохилт өртсөн байна. “Al-Hadath” телевизээр мэдээлснээр, Сирийн армийн талд тулалдаж буй шиит шашинтнуудын "Хезболлах" бүлэглэлийн дөрвөн цэрэг амиа алджээ. Энэ цохилтын үеэр мөн Хужейра, Адлия суурингийн гурван энгийн иргэн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бөгөөд тэдний дунд нэг хүүхэд байсан байна.

Эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/224066

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Спорт, соёл урлагийн газруудыг өнөөдрөөс нээнэ 2020-05-01

Монголын ахан дүүсээс Буриад улсад тусламжийг “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт гардуулсан байна. 2020-05-01

Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон 2020-05-01

Өнөөдөр Хархорин худалдааны төвийн хойд талын автозамын нэг урсгалыг хаана 2020-05-01

Улсын дугаар 5, 0 тоогор төгссөн автомашин эзэмшигч энэ сард татвараа төлнө 2020-05-01

Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ 2020-05-01

Коморост халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-05-01

Билл Гейтс: “Ковид-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой байсан 2020-05-01

Хуульчийн Про Боно өдөр-2020 өдөрлөг болж байна 2020-05-01

АНУ дахь Кубын ЭСЯ руу гал нээсэн эрэгтэй хэн болохыг тогтоожээ 2020-05-01

Д.Нямхүү: Франкфуртаас ирэх онгоцыг ЭРСДЭЛТЭЙД ТООЦОЖ байна 2020-05-01