БНСУ: Гал түймэрт 85 га ой устжээ

БНСУ: Гал түймэрт 85 га ой устжээ

Өмнөд Солонгос улсын Кёнсан аймгийн бүс нутагт гал түймэр  гарч, 85 га талбай дахь ой модыг устгаад байна. Энэ түймрийн улмаас олон зуун иргэнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 

Айлын байшин галд автаж, түймэр мод бут ихтэй ойролцоох бүс рүү хурдацтай тархсан байна. Кёнсан аймгийн Кусон хошууны ууланд гарсан их хэмжээний түймрийг унтраахын тулд 300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлснээс гадна ойролцоох хотуудаас тусламж авчээ.Баасан гарагийн үдээс хойно эхэлсэн түймэр хэдхэн цагийн дотор 85 га талбайн модыг үнс нурам болгосон ч гал сөнөөгчид бүрэн унтрааж чадаад байгаа юм. Орон нутгийн албаныхан сэрэмжлүүлгийн 03-р зэрэглэлийг зарлаж, галыг унтраахад 40 орчим нисдэг тэргийг ашигласан байна.

Сөүл хотоос зүүн хойд зүгт, 160 км-ын зайд орших Кусон хошуу гал түймэрт тун өртөмтгий бүс юм. 2019 онд энэ бүс нутагт 1300 гаруй барилга байшин гал түймэрт шатсаны 400 нь иргэдийн орон байр байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.