Ким Жөн Ун ОХУ-ын Төрийн тэргүүнд баяр хүргэжээ
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан илгээсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлжээ.
“Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс таньд болон танай ард түмэнд халуун баярын мэндийг хүргэж байна. 75 жилийн өмнө Оросын ард түмэнд амь биеэ үл хайрлан эр зориг гаргаж, хүн төрөлхтний хувь заяанд аюул занал учруулж байсан фашизмын эсрэг дайнд Аугаа ялалтыг байгуулж, эх орноо хамгаалж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангасан. Оросын ард түмний баатарлаг гавъяа, түүхэн зүтгэл нь энх тайван, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг бүх улсын ард түмний дурсамжинд үүрд мөнх үлдэх болно” хэмээн баяр хүргэсэн цахилгаанд дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.