БНСУ баллистик пуужин туршжээ
БНСУ-ын Зэвсэгт хүчин шинэ ангиллын "Хёнму-4" баллистик пуужингийн туршилтыг өнгөрсөн сард явуулсан тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.
Шинэ ангиллын пуужинг Өмнөд Солонгосын баруун эргийн Тхэан хошууны Анхын полигонд туршсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоёр пуужин харвасан бөгөөд нэгийнх нь туршилт амжилтгүй болжээ.
Батлагдаагүй мэдээллээр бол "Хёнму-4" пуужин нь 800 хүртэлх зайд байгаа устгах, 2 тонн хүртэл ашигтай ачаа тээх чадалтай байна.
БНСУ уг пуужинг дотооддоо үйлдвэрлэсэн баллистик пуужингийн ашигтай ачааны хэмжээг хязгаарласан холбогдох стандартыг шинэчилсний дараа 2017 онд бүтээж эхэлснийг “Yonhap” тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.