БНСУ-д даваа гарагт халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 БНСУ-д даваа гарагт халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итаевон дүүргийн клуб, шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо даваа гаргийн өглөөний байдлаар 79 болж нэмэгджээ.

“Өнөө өглөөний 08 цагийн байдлаар зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарснаар олон клубээр үйлчлүүлсэн өвчтөнтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 79 боллоо” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д зайнаас харилцах дүрмүүдийг сулруулж, “COVID-19” тархсантай холбогдуулан амьдралын шинэ хэв маягийг танилцуулж эхэлсний дараа халдварын шинэ голомт үүссэн нь уг тархалтыг хяналтад авахад хүндрэлтэй болохыг харуулжээ.

“Дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 6-нд Итаевон дүүргийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийг бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Та бүхэн бусадтай холбоо тогтоохоос зайлсхийж, шинж тэмдэг илэрсэн эсэхийг үл харгалзан ойролцоох шинжилгээний төвүүдэд очих хэрэгтэй” гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Бид клубээр үйлчлүүлсэн 5517 хүнийг мэдээллийг олж авч, тэдний 2405-тай холбоо тогтоосон боловч 3112-той нь холбогдож чадаагүй байна. Энэ нь зориуд утсаа авахгүй байгаа юм уу буруу дугаар өгсөнтэй холбоотой” гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

“Өөрсдийгөө нууцлахыг эрмэлзэж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулахын тулд бид үнэгүй хийгээд нэрээ нууцлан шинжилгээ өгөхийг санал болгож байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

БНСУ-д даваа гарагт халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 10909 хүн халдвар авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ коронавирусний 7 эмийн туршилтыг явуулж байна 2020-05-08

Сөүл хотод баар, цэнгээний газруудыг хаалаа 2020-05-10

Тархалт намжиж байсан БНСУ-д 34 тохиолдол нэмж бүртгэгдлээ 2020-05-10

Ким Жөн Ун ОХУ-ын Төрийн тэргүүнд баяр хүргэжээ 2020-05-10

Герман, Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлжээ 2020-05-11

БНСУ-д даваа гарагт халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2020-05-11

БНСУ:Хууль бусаар оршин суудаг гадаадын иргэд коронавирусын шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэсэн мэдээллийг хууль сахиулах байгууллагад дамжуулах, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй. 2020-05-11

Гадаадын иргэн харьяатын албанд бүртгүүлэх тухай. 2020-05-11

Солонгос улсруу бүх төрлийн шуудангийн илгээмж 5 сарын 17-нд карго нислэгээр явахаар боллоо 2020-05-11

ДЭЛХИЙН ТОЙМ: Солонгосын хойгт ХУРЦАДМАЛ БАЙДАЛ үүсэв үү 2020-05-12

Сөүлд шөнийн клубт илэрсэн халдвар 94 хүнийг хамарчээ 2020-05-12