Тархалт намжиж байсан БНСУ-д 34 тохиолдол нэмж бүртгэгдлээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 34-өөр нэмэгдэж, нийт 10874-д хүрэв.
Шинээр илэрсэн 34 тохиолдлын найм нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 9610 (+42) иргэн эдгэрсэн бол 256 (0) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 663886 (+3856) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 642884 (+2847) иргэний хариу сөрөг гарч, 10128 (+975) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1008 (-8) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.