Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана

Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана

УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд тусгах саналаа нэгтгэжээ. 

УИХ-ын тухай хуульд, УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байхаар тусгах санал гаргаж байгааг тус зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд дуулгав. Тэрбээр, “УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амлалт өгч, итгэлийг нь авчихаад бүр мөсөн мартдаг. Тиймээс УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдарч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Ингэснээр, УИХ-ын гишүүн олон хүнд хүрч ажиллах шаардлагатай болно. Яаралтай үед УИХ-ын гишүүдийг шуурхай татаж хуралддаг байхаа гадна шинэ дэгээр цахимаар хуралдах боломжтой” хэмээв. 

Мөн ХЗБХ-ны лхагва гарагийн хуралдаанаар, УЕП-ын мэдээллийг сонсохтой холбогдуулан УИХ-ын таван гишүүнээс шалгуулахаар өгсөн 23 хэргийн талаар нээлттэй сонсгол болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотгов. Тэрбээр, “Зарим УИХ-ын гишүүд прокурорын мэдээллийг сонсохгүйгээр хаврын чуулганыг завсарлуулах сонирхолтой байна. Тиймээс ШИНЭН-ын зөвлөлөөс хаврын чуулганыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх буюу тавдугаар сарын 25 хүртэл хуралдуулах саналтай байна. Энэ хугацаанд УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах ёстой” хэмээв. 

Түүнчлэн УИХ-д Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр төслийг хамтатган хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлэв. Үүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгчид хариуцлага тооцдог сахилгын хороо байгуулах саналтай байгаагаа дуулгалаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэг их наяд төгрөгийн орлого тасарсан нүүрсний экспортод анхаарахыг сануулав 2020-05-04

Сургалтын төв, номын санг нээх асуудлыг удахгүй шийдвэрлэнэ 2020-05-04

Орон гэргүй иргэдэд зориулсан ОРОН СУУЦ БАРИНА 2020-05-04

Ресторан, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй 2020-05-04

Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. 2020-05-04

Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана 2020-05-04

Цэцэрлэгүүдийн агуулахад байсан хугацаа нь дууссан ХҮНСИЙГ УСТГАНА 2020-05-04

Сайн дурын даатгуулагчдын 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах шийдвэр гаргасан. 2020-05-04

"Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулав 2020-05-04

Сонгуулийн хороог МАН-ын бүлгийн саналаар байгуулж байна 2020-05-04

NHL-ийн түүхэн дэх хамгийн шилдэг 50 орос тоглогч 2020-05-04