Нэг их наяд төгрөгийн орлого тасарсан нүүрсний экспортод анхаарахыг сануулав

Нэг их наяд төгрөгийн орлого тасарсан нүүрсний экспортод анхаарахыг сануулав

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар мэдээлэв. 

Энэ долоо хоногт чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай зэрэг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх хуулийн төслийг хэлэлэцэх юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөлөөс тодорхой саналаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийг ягштал биелүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж байгааг мэдээллийн эхэнд тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцлов. Тэрбээр, "УИХ-ын тухай хуульд гишүүнийг тойргийн сонгогчдын саналаар эргүүлэн татах санал оруулсан ч хэлэлцүүлгийн явцад уначихсан. Цаг хугацааны эрхээр энэ заалт хуульд орох нь дамжиггүй" гэв. Мөн тэрбээр, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд, УИХ-д өргөн барьсан шинэ хууль, тогтоолын төслийн талаар мэтгэлзээний хэлэлцүүлэг явуулдаг байх санал нэмж байгааг дуулгалаа. Учир нь гишүүд зарим хуультайгаа бүрэн танилцаж амжаагүй байхад санал хураадаг, хүчээр кноп дарж байгаа нь түгээмэл байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлснээр, Засгийн газрын бүрэн эрх дуусч бүрэлдэхүүнээ өөрчлөх  шаардлага тулгарна гэдгийг эрх баригдчид анхаарах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байхаар заасан юм. 

Хаврын тариалалтын асуудлаар АН-ын зөвлөлөөс удаа дараа чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ, цаг хугацаа оройтох, үрийн будаа тасрахаас сэргийлэхийг анхааруулсан ч хэрэгжүүлсэн ажил байхгүй байгааг шүүмжлэв. Өнөөдрийн байдлаар, үрийн буудай 10 мянган тонноор дуаж, 100 мянган га-гаар бага тариалахаар байгааг Засгийн газар анхаарах зайлшгүй шаардлагатай хэмээн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тодотгов. Түүнчлэн нүүрсний экспортын асуудлаар арга хэмжээ авахгүй бол энэ оны эхний улирад нэг их наяд төгрөгийн орлого тасалдаж байгааг сануулав. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Crew Dragon” сансрын хөлгийг энэ сарын сүүлчээр хөөргөн туршина 2020-05-04

Онлайнаар явуулсан шатрын супер тэмцээнд М.Карлсен түрүүлжээ 2020-05-04

АТГ-аас АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн горилогчдыг шалгаж эхэлжээ. 2020-05-04

Нийслэлд дэх баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа 2020-05-04

“Формула-1”-ийн зам дээр түр эмнэлэг байгуулна 2020-05-04

Нэг их наяд төгрөгийн орлого тасарсан нүүрсний экспортод анхаарахыг сануулав 2020-05-04

Сургалтын төв, номын санг нээх асуудлыг удахгүй шийдвэрлэнэ 2020-05-04

Орон гэргүй иргэдэд зориулсан ОРОН СУУЦ БАРИНА 2020-05-04

Ресторан, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй 2020-05-04

Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. 2020-05-04

Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана 2020-05-04