Орон гэргүй иргэдэд зориулсан ОРОН СУУЦ БАРИНА

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.05.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр "Улаанбаатар хотоос орж, гарч байгаа авто машиныг бүртгэж байна. Цаашид ч энэ ажиллагаа үргэлжилнэ. Улаанбаатарт орон байргүй тэнэмэл иргэд 850 байдаг. Тэднийг тусгаарлах байранд хамруулж, хооллох, ундлах зэрэг ажлыг зохион байгуулсан. Тэдний 84.6 хувь нь эрчүүд байна. Доод тал нь 1.5 жил тэнэмэл амьдарсан нь тогтоогдсон. Дандаа хөдөлмөрийн насны хүмүүс тэнэмэл маягаар амьдарч байна. Улаанбаатар хот нутаг дэвсгэрт байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, ажилтай болон ажилгүй гэж орхигдуулахгүй. Тиймээс энэ хүмүүст чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Засаг даргын дэргэдэх тусгай төвийг ажиллуулж байна. Энд дандаа орон гэргүй иргэд бий. Тэдэнд зориулсан тусгай орон сууцыг барина. Нийт 250 хүний орон сууц барина" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.