"Тавантолгой", "Говь"-ийн ханш өндөр өсөлттэй байв

"Тавантолгой", "Говь"-ийн ханш өндөр өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 47,673,963.88 төгрөгийн үнийн дүн бүхий 427.237 ширхэг хувьцаа  арилжив.

Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Энэ өдөр "Тавантолгой" (TTL+6.00%) болон "Говь" ХК (GOV+3.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Бүк" (BUK-4.99%) болон "Талх Чихэр" ХК (TCK -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.12 хувиар өсөж, 16693.10 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,788,834,941.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.