Ц.Ганзориг: Нийт 1088 сургалтын төвийг үе шаттай нээх шийдвэрийг гаргалаа

Ц.Ганзориг: Нийт 1088 сургалтын төвийг үе шаттай нээх шийдвэрийг гаргалаа

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ үдээс хойш хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Үүнээс хамгийн чухал нь сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон явдал. Нийт 1088 сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тиймээс тэдний үйл ажиллагааг шат дараатайгаар нээх нь зөв гэж үзсэн. Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комиссоос гаргалаа. Энэхүү саналыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Нэг удаа 10 хүртэлх хүнтэй, ширээ хоорондын зай таван метр байх зэрэг хэд, хэдэн шаардлагыг Эрүүл мэндийн яамнаас тавиад байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн энэ сарын 6, 7, 8-ны өдөр Чингэлтэй дүүрэгт цар тахлын урьдчилан сэргийлэх сургалт явуулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын оргил үед төрийн албан байгууллага хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.