Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж байна

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулж байна

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “Өлгий бороо” экспедиц энэ сарын 5-наас үүлэнд зориудаар нөлөөлж байна.

"Цэнгэл сумын Шарговь, Сагсай сумын Харгант, Улаанхус сумын Их Ойгор хэмээх газраас пуужин харваж, Сагсай сумын Даян нутагт ноцоох зуух /генератор/ ажиллуулж байна. Экиспедиц өнөөдөр мөн үүлийг дагаж хур тунадас оруулах арга хэмжээ авна" гэж тус газраас мэдээллээ.   

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын үр дүнд одоогоор Өлгий суманд 4 мм /цасны зузаан 3 см/, Сагсайд 2 мм /цасны зузаан 3 см/, Улаанхуст 2 мм /цасны зузаан /1 см/, Цэнгэл суманд 0,2 мм хур тунадас бууж, Баяннуур суманд бороо оржээ.

Харин бусад сумын хувьд уулаараа цас оржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.