Д.Нямхүү: Шивээхүрэнд сэжигтэй тохиолдол илэрсэн гэв

Д.Нямхүү: Шивээхүрэнд сэжигтэй тохиолдол илэрсэн гэв

Эрүүл мэндийн яам өдөр бүр 11.00 цагт цар тахлын талаарх мэдээллийг хүргэдэг. Өнөөдрийн ээлжит мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “Короновирусийн тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 57 хүнд короновирусийн шинжилгээ хийсэн. Үүнээс КОВИД-19 илрээгүй. Сэлбэд халуурсан хүнийг ойрын хавьтлын нэг хүнтэй нь хамт шинжилгээнд хамруулсан. Хариу сөрөг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэнд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүний шинжилгээний сорьц замдаа явж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 104 хүн тандалт судалгаагаа хийгдэж байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.