Маргааш нийтийн тээврийн 7 чиглэлийг зогсооно

Маргааш нийтийн тээврийн 7 чиглэлийг зогсооно

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт маргааш бүрэн хөл хорио тогтоож буйтай холбогдуулан тус дүүргээр дамжин өнгөрдөг нийтийн тээврийн үндсэн 7 чиглэлийн автобусыг зогсооно. 

Үүнд Хайлааст, Чингэлтэй, "Шарга морьт", Санзайн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны хөдөлгөөн орж байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнөөдөр мэдээллээ. 

Гамшгаас хамгаалах, "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дадлага сургуулилтын хүрээнд маргааш Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоох юм. Энэ өдөр уртасгасан маршрутаар 20 чиглэлийн автобус зорчино. Тодруулбал, хотын баруун зүүн талаас ирэх нийтийн тээвэр Энх тайвны өргөн чөлөөгөөр тойрч явна. Богиносгосон чиглэлээр баруунаас ирж буй нийтийн тээвэр Гандан орчимд буцаж эргэнэ. Нисэх, Нарны гүүр чиглэлийн тээвэр Баруун дөрвөн замаас буцаж эргэх юм.  

Дээрх зохицуулалт маргаашийн 18.00 цаг хүртэл үйлчилж, түүнээс хойш ердийн өдрийн журмаар хэвийн явагдана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.