Замын цагдааг алгадсан эмэгтэйн ЖОЛООНЫ ЭРХИЙГ ХАСЛАА

Олон нийтийн сүлжээгээр урсгал сөрж явсан эмэгтэй жолооч цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, биед нь халдаж буй бичлэг тарсан билээ.
Тэгвэл цагдааг алгадсан эмэгтэйд хариуцлага тооцсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. Тэрбээр "Урсгал сөрж явсан жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавихад биед нь халдсан энэ асуудалд тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг хассан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.