"ЛэндМН", "Инвескор ББСБ"-ын ханш хамгийн өндөр өсөлттэй байв

"ЛэндМН", "Инвескор ББСБ"-ын ханш хамгийн өндөр өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 10.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 4.7 сая ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "ЛэндМН ББСБ" (LEND+5.93%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+3.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тавантолгой" (TTL-2.80%) болон "Улсын Их Дэлгүүр" (UID-2.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 887.4 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 4.5 сая ширхэг хувьцаа арилжаалав. "TOP 20" индекс 0.27 хувиар буурч 16581.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,440,840,218,768.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Ташрамд "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор маргааш 5 дугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, хөдөлгөөн хязгаарлах болсон тул Монголын Хөрөнгийн бирж тусгай цагийн горимоор ажиллаж үнэт цаасны арилжааг үндсэн цагийн хуваарийн дагуу зохион байгуулахаар болло

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.