Барилга, хот байгуулалтын сайд албан даалгавар гаргалаа

Барилга, хот байгуулалтын сайд албан даалгавар гаргалаа

Барилга байгууламжийн үйлдвэрлэлд, чанар аюулгүй байдлыг хангуулах, COVID-19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах талаар зарим арга хэмжээ авах тухай Барилга, хот байгуулалтын сайд албан даалгавар гаргалаа. Үүнд:

  • Барилга угсралтын ажлыг ажилчдын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах,
  • Ажилчдыг ажилд гарахын өмнө эрүүл мэндийн үзлэг, биеийн халуун, хамгаалалтын хувцас, ажлын хэрэгслийг шалгаж зааварчилгаа өгч байх,
  • Барилгын ерөнхий болон туслан гүйцэтгэгч компани, ААН, байгууллагын ажилтнуудад ажил эхлэхийн өмнө барилгын талбайн дотоод журмыг танилцуулан ариун цэвэр, халдваргүйжүүлэлт, ариутгалын дэглэмийг хатуу сахиж мөрдөхийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.