Өрх бүр хашаандаа хоёр мод тарихыг уриаллаа

Өрх бүр хашаандаа хоёр мод тарихыг уриаллаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын хамт олон “Ногоон дуу хоолой” аянд нэгдэж, өрх бүр хашаандаа хоёр мод тарихыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр” зарлах тухай 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтийн хаврын мод тарих өдөр 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өрх бүр хашаандаа хоёр мод тарихыг иргэд, олон нийтэд уриаллаа. Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд ажлын амжилт хүсье.

Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна.

“Ногоон дуу хоолой” аянд иргэн бүр нэгдээрэй. Бидний амьдрах орчин эрүүл байг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.