Кальциа хэрхэн нөхөх вэ?

Кальциа хэрхэн нөхөх вэ?

КАЛЬЦИ

Кальци нь ясны бат бөх чанарыг хангадаг чухал эрдэс юм. Бие махбодид байх кальцийн 99% нь ясанд, 1% нь цусанд байдаг ба  энэ нь зүрхний хэм, булчингийн агшилт, мэдрэлийн системийн мэдээлэл дамжуулах, цусны эргэлт зэргийг зохицуулдаг.

Кальци нь ясны бат бөх чанарыг хангадаг чухал эрдэс юм.

 

КАЛЬЦИ ДУТАГДАХ ШАЛТГААН:

  • Кальциар баялаг хүнс хангалттай хэрэглэхгүй байх
  • Сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хязгаарлагдмал байх
  • Газтай ундаа болон кофе, чихэрлэг хүнс  хэтрүүлэн хэрэглэх
  • Хорт зуршил архи, тамхи хэрэглэх
  • Биеийн хүчний ачаалал хэт ихсэх
  • Цус алдах \хамраас, гэмтэл, сарын тэмдэг\
  • Хөхүүл эх хөхний сүүгээрээ алдах
  • Хөдөлгөөний хомсдол-суугаа ажил эрхэлдэг хүмүүс
  • Витамин Д-н дутагдал зэрэг нь кальцийн дутагдлын шалтгаан болдог
  • Суулгалт өвчний үед кальцийг өтгөнөөр их алддаг бол Д амин дэм дутагдлын үед шээсээр кальциа алддаг

 

Кальцийн дутагдал нь эхний үедээ шинж тэмдэг илрэхгүйгээр удаан явагддаг. Кальцийн байнгын дутагдал даамжирсан тохиолдолд ясиар янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Улмаар яс хугарсан хойноо мэдэгддэг тул чимээгүй тахал гэж нэрлэгджээ.

Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол илүү өртөмхий байдаг.

КАЛЬЦИ ӨДӨРТ АВАХ ТУН:

Хоол, хүнснээс авах кальцийн  хоногийн хэрэглээний  байнгын дутагдлаас ясны сийрэгжилт үүсдэг.

НасКальцийн хэрэглээ хоногт
0-6 сар210 мг
7 сараас 1 нас хүртэл270 мг
1-3 нас500 мг
4-8 нас800 мг
9-18 нас1300 мг
19-50 нас1000 мг
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд1200 мг
Жирэмсэн, хөхүүл эх1200 мг

 

Кальциа  хэрхэн нөхөх вэ?

Өдөр тутмын хоол хүнснээс кальциа нөхөх нь хамгийн зөв сонголт юм.

Монголчуудын хувьд эрт дээр үеэс кальциар баялаг сүү цагаан идээ их хэрэглэдэг байсантай холбоотойгоор яс сайтай байсан. Кальцийн эх булаг нь ургамлын ба амьтны гаралтай хоол: бяслаг, ээдэм, сүү, хүнсний ногоо зэрэг болно

21-р зуунд амьдарч байгаа, хотжилтын суурьшмал амьдралд иргэншсэн монгол хүний үндсэн уламжлалт хооллолт үндсээрээ шахуу өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ясны сийрэгжилтэнд бүх насныханд нэрвэгдэх болжээ.

Мөн дээрхи нөхцөлд витамин Д-н дутагдал нь ясны сийрэгжилт үүсэх үндсэн шалтгаан нь болсоор байна.

3%-н тослогтой 100 сүүнд 100 гр кальци агуулагддаг байна.Өдөр тутамдаа 1 литр гаран сүү уух боломжгүй тохиолдолд кальциар баяжуулсан биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх нь хамгийн зөв сонголт болж байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.