Тураах зөвлөгөө

Тураах зөвлөгөө

Өлсөхгүйгээр турцгаая

 

Сүүлийн жилүүдэд таргалалт хурдацтай нэмэгдсээр байна. Орчин үед таргалалтыг анагаах ухаанд бие даасан өвчин гэж тооцдог болжээ. Нэгэнт биеэ даасан өвчин гэж үзэж байгаа учир үүсэх шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэнэ. Таргалалтын эмчилгээ доорхи үе шатаар явагдана.

  1. Сэтгэл засал эмчилгээ
  2. Шалтгааны эмчилгээ
  3. Хоолны эмчилгээ
  4. Хөдөлгөөн эмчилгээ
  5. Эмийн эмчилгээ
  6. Мэс заслын эмчилгээ

 

Юуны өмнө сэтгэл засал эмчилгээ хийнэ. Сэтгэл засал эмчилгээнд таргалалтыг өвчин гэдгийг ойлгуулах нь чухал. Таргалалтыг өвчин гэж ойлгосон цагт зөв турах арга замаа хэрэгжүүлж чаддаг.

Харин таргалалтыг гоо сайхны бэрхшээл гэж ойлгосон тохиолдолд гоо сайхны мэс засалд хандаж өөхөө соруулах, ямар нэгэн аппарапанд орох зэрэг аргыг сонгодог.

 

Таргалалт өвчин учраас хамгийн түрүүнд шалтгаанаа арилгах ёстой. Олонхи хүмүүсын таргалалтын үндсэн шалтгаан нь өдөр тутмын хооллолтын илчлэг чанар ихэссэнтэй холбоотой байдаг..

Өдөрт 2500 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглээд энэ илчлэгээ шатааж чадаж байвал таргалахгүй жингээ тогтмол барьж чадна. Харин 2500 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглээд тухайн өдөртөө 2000 ккал шатаасан бол өдөрт 500  ккал илчлэг зарцуулагдахгүй үлдэнэ. Ийм байдлаар 7 хоног өнгөрөхөд бие 3500 ккал илчлэг хуримтлагдана. Үр дүнд нь  биеийн жин 500 граммаар нэмэгддэг  байна.

Өөрийн биеийн өдөрт зарцуулагдах ёстой бодисын солилцооны суурь илчлэгийн хэмжээг мэдэх нь чухал ач холбогдолтой. Энэ нь хүний бие  ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй  байхад хоногийн 24 цагийн турш өөрөө  аяндаа шатаж байдаг энерги юм. Өөрөөр хэлбэл хүний биеийг амьд байлгахын тулд бодисын солилцооны явцад зарцуулагддаг илчлэг юм.  Хоногийн бодисын солилцооны суурь илчлэгийн хэмжээг  мэдсэнээр өдөртөө хэрэглэх хоол хүнсний илчлэгийн хэмжээг тооцон хянаж илүүдэл жин, таргалалтаас үүдэн хоёрдогчоор үүсдэг олон төрлийн  өвчлөлөөс өөрийгөө хамгаалах боломж бүрдэнэ.

Хоногийн бодисын солилцооны суурь илчлэгийн хэмжээг тооцохдоо эхлээд биеийн байх ёстой жингээ олох шаардлагатай.

 

Биеийн байх ёстой жин=(Биеийн өндөр) 2 х 22

 

Хоногийн бодисын солилцооны суурь илчлэг= Биеийн байх ёстой жин х 22,3

 

Жишээ нь: Х, 45 настай, эрэгтэй, одоо  байгаа биеийн жин нь 95 кг, биеийн өндөр 1,85 см, оффисийн ажилтай

 

Биеийн байх ёстой жин=(Биеийн өндөр – 1,85 ) 2 х 22=81,4

 

Хоногийн бодисын солилцооны суурь илчлэг= Биеийн байх ёстой жин -81,4 х 22,3=1815 ккал

 

Тайлбар: Х, 45 настай, эрэгтэй, одоо  байгаа биеийн жин нь 95 кг, биеийн өндөр 1,85 см, оффисийн ажилтай хүний хоногт хүнсээр авах суурь илчлэг нь 1815 ккал байна. Одоогийн биеийн жин 95 кг байгаа тул 95 кг-81,4=13,6 кг жин хасах шаардлагатай байна.

 

Турах гэхээр л бидний толгойд хамгийн түрүүнд өлсөх гэсэн бодол орж ирдэг. Өлсөж турах нь муу үр дагавартай болох нь нэгэнт батлагджээ. Хүний бие организм  өдөртөө хоолны нийт илчлэгийг тооцсон, хоолны шимт бодисын харьцаа нь  шаардлагатай бүх бодисыг агуулсан витаминлаг, тэжээллэг байхаар тооцон өдөртөө 250-300 ккал илчлэгтэй хүнсээр 4-5 удаа хооллоход  өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой.

 

Мах, өндөг зэрэг дан уураг агуулсан хэт нэг төрлийн хүнс хэрэглэн, нүүрс уснаас татгалзах өрөөсгөл хандлага сүүлийн үед ихсэж байна. Энэ нь эсийн түвшинд бодисын солилцоог хямрааж, биеийн дотоод орчинг хүчиллэг болгосноор амархан хөгшрөх, ядрах, дархлаа муудаж өвчлөмтгий болох эрсдлийг нэмдэг байна. Нүүрс ус нь энергийн хамгийн гол эх үүсвэр бөгөөд хоногийн хоолны 50-60%-г эзэлбэл зохимжтой байдаг.Турах хоолны дэглэмийн үе нийлмэл нүүрс ус хүнсэндээ хэрэглэх нь зохистой байдаг. Нийлмэл нүүрс усанд улаан буудайн эслэг, хальслаагүй бүх төрлийн будаа, жимс жимсгэнэ зэрэг багтана.

 

Өглөөний цайгаа заавал ууж хэвших 

                                                                                                                                       

Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад таргалах магадлал хоёр дахин бага байдаг. Өглөөний хоол нь үдийн хоол болтол өлсөхгүй байхын баталгаа болдог ба цусан дахь сахар огцом багасддаггүй тул өдрийн хоолоо хэтрүүлэн идэх эрсдлийг багасгадаг.

 

Оройн хоол

 

Оройн хоол нь хөнгөн, витаминлаг байх ба хоолны илчлэгийн хэмжээ 250 ккал-аас хэтрэхгүй байх зохимжтой байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.