ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ТУХАЙ

ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ТУХАЙ

Урин дулааны улиралд гэдэсний болон цусан суулга зэрэг өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх магдлал өндөр байдаг байна. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон цусан суулга гэж ямар өвчин болох талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Цусан суулга өвчний үүсгэгч нь Shigella гэх дөрвөн төрөлтэй савхан хэлбэртэй бактер байх бөгөөд нэгдүгээр хэв шинж нь тухайн өвчлөлийг үүсгэдэг байна.

Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа

  • Халуурах
  • Бөөлжих
  • Цус, залхагтай олон удаа суулгах
  • Гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг.

Бүдүүн гэдэсийг голлон гэмтээх ба цус салхагтай суулгах өвөрмөц шинжээр нь цусан суулга гэж нэрлэсэн байна. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулах эрсдэлтэй. Насны байдлаар авч үзвэл есөөс доош насны хүүхдүүд энэхүү өвчинд илүү өрөмтгий байдаг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.

ЦУСАН СУУЛГА ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Хоол унд бэлтгэхийн өмнө, хоол идэж уухын өмнө, бие зассаны дараа, гаднаас орж ирээд гараа савандаж угааж хэвших.
  • Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,
  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хаяг, шошгийг сайтар нягтлах,
  • Хүнсний бүтээгдхүүний тээвэрлэлт, хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах,
  • Мах ногоо хэрчдэг мод, хутгыг талх, цөцгийн тос, торт, хиам, хэрчдэг зүйлсээс тусад нь байлгах,
  • Хөргөгчинд нэг дор мах, ногоо, талх, торт, хиам, цөцгийн тос, жимсийг хадгалахгүй байх,
  • Ус түгээх цэг, ус хадгалах сав, усны машин, гэртээ ус авдаг сав, лаазыг 7 хоногт 2-оос доошгүй удаа угааж, усаа тогтмол таглаж занших,
  • Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж шатааж устган булах. Учир нь ил задгай хог хаягдал нь борооны усанд урсан хот суурин, зуслан ногооны талбайг бохирдуулдаг.
  • Ил задгай бие засахыг хориглох, жорлон бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих, дулааны улиралд авгалдай устгах устгал хийж хлор агуулсан бодисоор тогтмол халдваргүйтгэл хийх хэрэгтэй.Дээрх шинж тэмдэг танд илэрсэн бол харъяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.