ХООЛНЫ ХОРДЛОГО ӨВЧИН, ТҮҮНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

ХООЛНЫ ХОРДЛОГО ӨВЧИН, ТҮҮНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД

Баяр ёслолын үеэр хоолны хордлог өвчний тоо эрс нэмэгддэг. Иймд хоолны хордлого өвчин, түүний шинж тэмдгүүд, гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар энэ удаагийн эмчийн зөвлөгөөгөө бэлтгэн хүргэж байна.

Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк гэх мэт өвчин үүсгэгч янз бүрийн бактери-ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ?

Хоолны хордлого нь хортой мөөг, жимс гэх мэт хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Хоолны хордлого

Шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Хоолны хордлого өвчины үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  1. Дотор мухайрах
  2. Суулгалт өгөх
  3. Хэвлийгээр өвдөх
  4. Халуурах
  5. Бие сульдах гэсэн шинж тэмдэгүүд илэрнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.