Архинаас 100 хувь татгалзсаны дараа хүний биенд ямар өөрчлөлт ордог вэ?

Архинаас 100 хувь татгалзсаны дараа хүний биенд ямар өөрчлөлт ордог вэ?

Бид архины хэрэглээг хамгийн багаар багасгах эсвэл бүүр амьдралаасаа нэг мөсөн арчин хаяж болох 6 шалтгааныг сонгов.

Архитай харьцуулахад түүнээс илүү хор хөнөөлтэй зүйлийг төсөөлөхөд хэцүү байдаг. Архи нь бүх зүйл дээр өөрийгөө хянаж норм баримтладаг хүмүүсийн эрүүл мэндэд маш удаанаар мэдэгдэхгүйгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг. Зүгээр л өөрийнхөө дотоод мэдрэмжийг анхааралтай чагнах хэрэгтэй. Баасан гаригийн шөнө уудаг ганц нэг шар айраг, бакал вино нэг их анзаарагдахгүй ч бие махбодь чинь ямар нэгэн зүйлийг өөрчлөх цаг болсон гэдгийг илтгэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Иймэрхүү дохиог таньж мэдэхэд тийм ч хэцүү биш. Өглөө босоод толинд нүүр царайгаа харахад арьс чинь хуурай болсныг анзаарч, маш их идэж уухыг хүсэх иймэрхүү үед өөртөө харанга дэлдэж эхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ нойр хоолны зөв дэглэм баримтладаг эсэх, ажил дээрээ стрессээс зайлсхийдэг эсэх чинь огт хамаагүй. Дээрх шинж тэмдгүүд нь амралт авах хэрэгтэй эсвэл амин дэм дутагдалтай байгааг харуулж чадахгүй, энэ тохиолдолд чиний гол дайсан бол чиний ихэнх орой хэрэглэдэг ямар ч гэм зэмгүй гэж бодсон хэд хэдэн хундага спитрний төрлийн ундаанууд, коктейл юм.

MEN's LIFE архины хэрэглээг хамгийн багаар багасгах эсвэл бүүр амьдралаасаа нэг мөсөн арчин хаяж болох 8 шалтгааныг танилцуулж байна.

1. Илүүдэл жингээс салах

Эрдэмтдийн олон тооны судалгаагаар согтууруулах ундаа нь илүүдэл жин нэмэхэд их нөлөө үзүүлж байгааг нотолсон. Архи агуулсан ундаа нь бодисын солилцоог саатуулдаг ба түүний найрлагад нь их хэмжээний илчлэг агуулдаг тул хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Согтууруулах ундааны хэрэглээг зөвхөн 7 хоногийн турш зогсооход л бодисын солилцоо хэвийн болж биед хуримтлагдсан илүүдэл шингэн биеэс гадагшилж эхлэхийг анзаарах болно. Жингийн заалт доошоо бууж үр дүн нь гарах болно.

2. Арьсны өнгө сайхан болно

Согтууруулах ундаа нь бие махбодийг маш ихээр үхүүлдэг. Механизм нь маш энгийн. Элэг нь хоронд маш богино хугацаанд хариу үйлдэл үзүүлж спиртийг боловсруулдаг ба энэ үйл ажиллагаанд биеэс хорт бодисыг түргэн гадагшлуулахын тулд бөөр оролцдог. Энэ дотор эрхтний түргэн үйл ажиллагаа нь арьсан дээр шууд илэрч уян хатан чанараа алдаж хуурай, үрчгэр болдог.

Архинаас 100 хувь татгалзсан хүмүүсийн нүүр царайд илт өөрчлөлт ордог. Нүүр царай нь гэрэлтэж арьс нь зөөлөн уян хатан болж арьс нь хорноос цэвэрлэгдэж эхэлдэг. Үүнээс гадна нүд нь бүлцийж нүдний доогуур хөх туяа татахаа болино.

3. Цадсан хирнээ хэтрүүлэн идэхээ болино

Согтууруулах ундааг эрт дээр үеэс маш хүчтэй үйл ажиллагаа гэж үзэж ирсэн. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар мэдрэмжийг маш хүчтэй нэмэгдүүлж өгдөг ба хоол хүнсний үнэрт маш хүчтэй нөлөө үзүүлж бидний бие организмд байдаг хязгаарлагчуудыг давдаг. Үүний үр дүнд хүн хоолноос хамааралтай болж энэ нь таргалалт өөхлөлт, зүрх судасны өвчин, сахар, ходоод гэдэсний өвчинд нирвэгддэг.

Архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзсанаар их идэхээ мартаж, хуурамч өлсөлтөөс ангижрах болно.

4. Спортоор хичээллэсний үр дүн нэмэгдэнэ

Согтууруулах ундаа нь булчингийн бүтцийг эвдэж өсөлтийг удаашруулдаг гэдгийг цөөхөн хүмүүс мэднэ. Маш хүчтэй эрчимтэй дасгал сургууль хийсэн ч бага үр дүн гарна. Үүнээс гадна, архи согтууруулах ундаа нь дасгал хөдөлгөөний дараа бие эрхтэн нөхөн сэргэх процессыг удаашруулдаг.

Ийм учир шалтгаанаар спорт, согтууруулах ундаа 2 огт таарахгүй гэсэн үг юм.

Согтууруулах ундаанаас татгалзсанаар удахгүй танд илүү сайхан мэдрэмж төрж бие эрхтэн чинь эрүүлжин хурдан сэргэж илүү өөх тос алга болж түүний оронд урт удаан хүлээсэн булчингийн сулрал нь байр байрандаа орж эхэлдэг.

5. Бие сэтгэл санааны тогтвортой байдал

Архины биед үзүүлэх нөлөө нь элсэн чихэртэй маш төстэй байдаг. Өөрийнхөө хүслийг чөлөөтэй байлгаснаар бид сэтгэл хангалуун байдал, эрч хүчийг мэдэрч байхад дур хүслээ хязгаарлахад хүч чадлын огцом уналтад ордог. Ийм химийн үсрэлтүүд бие махбодиос хамгийн хүчтэй хамаарлыг өдөөдөг тул стрессийг даах чадвар буурч байнгын уур хилэнтэй түрэмгий зан авиртай болж, толгой өвдөх, нойрны асуудал үүсч, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсдэг. Ажлаа хийсэн ч, огт хийгээгүй байсан ч гэсэн энэ үзэгдэл байнга зовоодог.

Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзсан хүн бүтэн нойртой болж бие сэтгэлийн хүчний нөөц сэргээгддэг. Амьдралын чанар ч маш сайхан болж өөрчлөгдөнө.

6. Мөнгө хэмнэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг болох

Хэрэв та сар, жилд ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг тооцоо гаргавал хамгийн багаар тооцсон тооцоогоо хараад ухаан алдаж унах болно.

Энэ мөнгөөр юу хийж болох вэ гэж бодож тооцвол шууд л архинаас татгалзана.

Үүнээс гадна, согтууруулах ундааг баяртай гэж хэлэхэд амьдралд чинь гэнэт маш их чөлөөт цаг гарч ирдэг.

Та одоо энэ сайхан цаг заваа илүү сонирхолтой сайхан өнгөрөөж болно шүү дээ!


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.