Түргэн хоолны сав баглаа нь түүнээс дутахааргүй хор уршиг дагуулж байна

Түргэн хоолны сав баглаа нь түүнээс дутахааргүй хор уршиг дагуулж байна

Бид сардаа ганц хоёр удаа түргэн хоол амсаж өөрсдийгөө хордуулдаг, магадгүй ганц хоёроор ч тогтохгүй байж мэднэ. Гэтэл түргэн хоол өөрөө ч төдийгүй сав баглаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдоод байна. 

АНУ, Европ, Канадын судалгааны багийн дүгнэлтээр түргэн хоолны хор уршиг нь зөвхөн түргэн хоолондоо төдийгүй сав баглаанд нь агуулагдаж байна гэж үзэж байна. Тэний үзэж байгаагаар бол ресторанууд түргэн хоол савлахдаа хямд материалуудыг ашигладаг ба энэ нь фталатууд буюу эфирийн давс мөн фталевийн хүчлүүд агуулдаг юм байна. Эдгээр бодисууд савалгаанаасаа хоол руугаа нэвчиж ордог бөгөөд хүний биед асар их хор учруулдаг гэнэ.

Энэхүү мэдэгдэлийг баталгаажуулахын тулд 8000 гаруй сайн дурынханыг эмнэлгийн хяналтад оруулж оролцогчид урт хугацаагаар түргэн хоолоор хоолложээ. Туршилтын үр дүнд эдгээр орлцогчдын цусан дахь фталатын хэмжээ огцом нэмэгдсэн байна. Эмч нарын хэлж буйгаар бол фталат нь бодисын солилцоог удаашруулж дотоод шүүрлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Түүгээр ч зогсохгүй элэг, бөөрөнд онцгой муу нөлөөтэй гэнэ. Шинжилгээгээр эрчүүдийн эр даавар тестостерон багассан нь ажиглагдсан ба биед нөхөн сэргээлт явуулдаг эрхтнүүдийн үйл ажиллагаа бүгд мууджээ.

Үүнээс гадна хархан дээр хэдэн долоо хоног хийсэн туршилтаар сав баглаанд байдаг карбоновын хүчлээр хордсон нь тогтоогдсон байна. Хархны цусан дахь бодисын нөлөөгөөр эрүүл мэнд огцом муудсан байна.

Энэ бүгдээс үзэхэд ресторан, түргэн хоолны газар хооллох нь дурлаад байх зүйл биш гэдэг нь харагдаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.