Жирэмсний 5,6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй

Жирэмсний 5,6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй

Энэ асуулт ихэнх хүмүүст мэдээжийн юм шиг санагдах байх. Архи, тамхи хэрэглэж болохгүй, үс, хумсаа будах зэрэг химийн бодис хэрэглэхгүй байх, хэт ядарч болохгүй, компьютер дээр удаан сууж болохгүй гээд л хөвөрч өгнө. Энэ мэт хэн бүхний мэддэг “болохгүй”-гээс гадна тэр бүр мэдэхгүй нэлээд юм байна аа. Анхны хүүхдээ төрүүлэх үедээ учраа мэдэхгүй явж байгаад л амархан төрчихсөн болохоор бусад олон асуудлыг мэдрээгүй юм. 2000 онд намайг төрж байх үед ЭХО ч гэж байхгүй байсан. Эмч нар гараараа тэмтэрч үзээд л…

Жирэмслэлтийн талаар унших юм бараг байхгүй. Тэгээд би 3 сартай байхдаа Москвад ажлаар явж байхдаа жирэмсний талаар нэг орос ном хайж байж авч ирсэн, тэрийгээ уншсаар байгаад л төрсөн. Тэр үедээ л их сайхан мэдээлэлтэй, сар бүрийн хүүхдийн өсөлт, хөгжлийг тайлбарласан гоё ном байсан санагдан. Одоо ч ийм ном материал монгол хэл дээр олон гарах болж. Интернэт гэж сайхан юмнаас хамаг юмаа олоод авах боломжтой болжээ. Тиймээс энэ удаа энд тэндхийн ном материалаас олж авсан зарим нэг мэдээллийг жирмээхэй нартаа зориулан хуваалцая. Жирэмсэн байхад дараах зүйлсийг хийж болохгүй.

Жирэмсэн хүн хэзээ ч бөхийж сууж болохгүй

Жирэмсэн хүн хэзээ ч бөхийж сууж болохгүй. Мөн газраас тонгойж юм авахыг хориглоно. Ялангуяа жирэмсний хоёр дахь триместрээс хойш. Учир нь бөхийх үед савны доторх зай багасч урагт шахалт үзүүлдэг байна. Тийм учраас бөхийх үйлдэл удаа дараа хийснээр хүүхдийн төрөлтийн байрлал буюу толгой түрүүлсэн байрлал солигдож хүүхэд хөндлөн байрлах, тэр ч байтугай өгзөг түрүүлсэн байрлалд орох аюултай. Явах үедээ ч нурууг ямагт тэгш байрлалд авч явах нь зүйтэй юм.

Жирэмсний 5-6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй

Жирэмсний 5-6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй. Учир нь дээшээ харж удаан хэвтэх нь дараах сөрөг үр дагавартай. Юуны өмнө хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэнэ. Улмаар ураг томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг ихсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай.

Мөн дараагийн нэг сөрөг тал нь 6 сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирдэг, улмаар нуруу өвдөнө. (Би эхний хүүхэд дээрээ энэ мэтийг мэдэхгүй байсан бөгөөд 8 сартайд нуруу их өвдөж байсныг санадаг. Тэр үед эмч нар ч үүнийг хэлдэггүй, энэ талаар унших юм ч алга байсан) Тийм учраас жирэмсэн үеийн хамгийн зөв байрлал бол хажуу талаараа хэвтэж, хөлдөө дэр хавчуулах явдал.

Баруун тийш харж удаан хэвтэх нь зүрхэнд ачаалал өгдөг

Гэхдээ баруун тийшээ харж удаан хэвтвэл зүрхэнд ачаалал өгдөг тул зүүн тийшээ харж хэвтэх нь дээр. Ялангуяа зүрх өвддөг ээжүүд. Одоогийн миний туршлагаас харахад дан зүүн тийшээ харж удаан хэвтэхэд мөр, хөл чилдэг тул шөнөдөө зүүн баруун талдаа хоёр том дэр тавиад ээлжлэн хоёр тийшээ эргэж унтах л зөв санагдана. Яахав өдрийн цагаар амрахаар хэвтэх үедээ зүүн тийшээ харж хэвтэхэд амар байдаг.

Нэг байрлалд удаан суух нь цусны эргэлтийг удаашруулна

Жирэмсэн эмэгтэй нэг байрлалд удаан сууж болохгүй. Өөрөөр хэлбэл суулт удааширснаар эмэгтэйн цусны эргэлт удааширч улмаар урагт очих хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодис сааталд ордог байна. Үүний улмаас умайн булчин чангарах буюу тонус өгөх, хөлд хаван үүсэх, ууц нуруу чилэх асуудал бий болно. Тиймээс 30 минут тутамд байрлалаа өөрчлөх, босч алхах, дасгал хийх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ялангуяа удаан үргэлжилсэн онгоцны нислэгийн үеэр аль болох босч явж байхыг гадаадын эмч нар зөвлөдөг юм билээ. Хэрэв босч явах боломжгүй бол ядаж хөл, шагай, хүзүү, гараа эргүүлэх дасгал хийж биен дэх цусан хангамжийг бага ч гэсэн түргэсгэх шаардлагатай.

Жирэмсэн эмэгтэй хүчилтөрөгчийн дутагдалд орж болохгүй

Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд хамгийн мэдрэг байдаг юм билээ. Эхийн хэвлийд бүрэлдэж буй урагт нэмэлт хүчилтөрөгчийн хэрэглээ заавал шаардлагатай болдог. Зарим эмч нар жирэмсэн ээжүүдийг хүчилтөрөгчийн коктейль уухыг санал болгодог. Энэ нь хөөс хэлбэртэй, зарим эмнэлэг эмийн санд өндөгний хөөсрөх чанарыг ашиглан гарган авдаг. Гэвч нь энэ нь хүн биедээ хичнээн хэмжээний хүчилтөрөгч авч байна гэдэг нь тодорхойгүй, тооцоолох боломжгүй байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн хамгийн мэдүүштэй зүйл нь зарим хүчилтөрөгчийн коктелийг гаргаж авахдаа түүхий өндөгний цагааныг ашигладаг учир энэ нь жирэмсэн эмэгтэйд зохисгүй, ямар нэгэн харшил өгөх цаашлаад эрүүл мэндэд нь хор нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Харин үүний оронд liquid oxygen буюу Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй, Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдсэн болохоор илүү найдвартай, үр дүнтэй юм билээ. Миний хувьд Шингэн хүчилтөрөгчийг хэрэглэснээр жирэмсний эхэн үеийн хордлого тайлагдаж, тонус буюу умайн базлалт багассан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.