COVID19: Коронавирус судлаач зөвлөж байна
James A.Robb коронвирусын үед хүмүүс ямар энгийн дүрэм баримталснаар халдвараас хамгаалж чадах талаар 2020 оны хоёрдугаар сард бичсэн зөвлөмжийг манай сайт хэдэн хэдэн эх сурвалжаас нэгтгэн хүргэж байна.
1. Хүмүүстэй гар бүү барь! Гараа зангидаад хоорондоо тулгах, бага зэрэг бөхийх, тохойгоо нэг нэгэндээ хүргэх гэх мэтээр мэндчилнэ.
2. Гэрлийн унтраалга, лифтны товч зэрэгт хурууны өндгөөр бус зөвхөн нугласан хурууныхаа үеэр дар.
3. Хаалгыг зангидсан гараараа эсвэл боломжтой бол бөгсөөрөө, хөлөөрөө онгойлго. Бүр болохгүй л бол бариулыг нь гарынхаа алгаар барь. Ялангуяа бие засах газар болон шуудангийн салбарууд, түүнчлэн олон хүн орж гардаг албан газар, супер маркетаар үйлчлүүлэхдээ үүнийг онцгой анхаараарай.
4. Боломжтой бол дэлгүүрт ямар нэг зүйлд хүрэхдээ ариутгалын нойтон амны алчуур хэрэглэ. Мөн супермаркетын тэрэгний бариул болон хүүхдийн суудлыг арчиж бай.
5. Гадагшаа ямар ч газраар явсан бай гэртээ ирмэгцээ гараа савангаар 10-20 секундын турш угаа. Мөн 60 хувиас өндөр спиртын агууламжтай гар ариутгагч шингэн ашиглаж болно.
6. Гар ариутгагч шингэнийг гэрийнхээ үүдэнд нэгийг заавал байрлуул. Мөн гараа шууд угаах боломжгүй машиндаа гэх мэт газруудад байрлуул.
7. Ханиах, найтаахдаа амны алчуураар амаа дараад дараа нь шууд хая. Боломжгүй бол ханцуйныхаа зөвхөн дотор тал руу ханиаж найтаалга. Учир нь таны хувцсанд вирус шингэж болох бөгөөд тэнд долоо хоног, түүнээс ч олон хоног хадгалагдаж, халдварлана.
Өвчин тархах үед та юу бэлдэж болох вэ?
- Нэг удаагийн нимгэн резинэн бээлий хэрэглэх. Үүнийг дэлгүүр явах зэргээр ер нь гадуур гарахдаа хэрэглэнэ. Вирус нь хүн ханиаж, найтаахад агаарын дуслаар дамждаг. Өөрөөр хэлбэл ханиалгах, найтаах, хоорондоо ярих зэрэг үед хүнээс гарах шүлсэнд л агуулагддаг. Халдвартай хүн ярих үед 1-2 метрийн зайд нүдэнд үл үзэгдэх шүлснүүд агаарт цацагдаад таталцлын хүчний дагуу доошоо унана. Эдгээр дуслууд унасан бүх гадаргуу дунджаар нэг долоо хоног халдвар түгээх чадвартай байна. Вирус нь гадаргуунууд дээр байх бөгөөд, таны хамгаалалтгүй нүүрэн дээр хүн найтаах, ханиалгахгүй л бол та халдахгүй. Энэ вирус зөвхөн уушигны эд эсүүдийн ресептор эсүүдтэй холбогдож, зөвхөн уушгинд л халдана. Тиймээс уг вирус хүнд халдахын тулд зөвхөн нэг бол таны гараар дамжин ам хамар, нүдэнд орох, нэг бол халдвартай хүн таны ам эсвэл хамар руу ханиаж, найтаалгах замаар халдварлана.
- Нэг удаагийн маск авч тавиад, үүнийг зүүж улмаар ам хамрандаа хүрэхээс сэргийл. Хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр хамар амаандаа өдөрт 90 орчим удаа хүрдэг. Вирус тийм л аргаар хүнд халдана. Маскны гол зориулалт нь таныг ам хамартаа хүрэхээс сэргийлнэ.
- Гар ариутгагч болон резинэн бээлий гэр бүлийнхээ хүн бүрийн размераар хангалттай авч тавь. Гар ариутгагч 60 хувиас өндөр спирттэй байх ёстой.
- Цинктэй хүлхдэг чихэр хангалттай нөөцөл. Эдгээр хүлхдэг чихэрнүүд хоолой болон ам хамрын хөндийд вирусыг үржихээс хамгаалдаг болох нь тодорхой болсон юм. (Гэхдээ АНУ-ын Өвчний хязгаарлалтын хүрээлэнгээс ийм чихрийг хамгаалах хэрэгсэл гэж зөвлөөгүйг анхааралдаа авна уу). Хэрэглэхдээ ханиадтай төстэй аливаа шинж тэмдэг илэрмэгц зааврын дагуу өдөрт хэдэн удаа хүлх. Cold-Eeze эсвэл өөр брэндийн хүлхдэг чихэр байж болно.
Бусад хүмүүсийн адил энэ өвчнийг бид хязгаарлана гэж найдаж байгаа ч миний хувьд чадахгүй болов уу гэж бодож байна (АНУ-ын хувьд). Дэлхий даяар энэ вирусыг молекулын түвшинд судалж, түүний ген, бүтэц, үржих чадварын талаар гайхалтай их мэдлэг хуримтлагдаад байна. Гэвч энэ жилдээ биднийг хамгаалах эсвэл халдварыг багасгах эм эсвэл вакцин гаргаж чадахгүй. Зөвхөн өвчний шинж тэмдэгтэй л тэмцэнэ. Энэ бүхэн миний хувийн бодлууд, гэхдээ аюулт өвчинтэй тэмцэхэд тус болно гэдэгт найдаж байна. Цаашаа шэйрлэж болно. Бид бүхнийг аз ивээх болтугай!
James Robb, MD FCA
Эх сурвалж:
https://en.wikipedia.org/wiki/James_Robb_(pathologist)
https://www.snopes.com/fact-check/zinc-lozenges-coronavirus/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.