Жаргаж турах НАЙМАН арга

 Жаргаж турах НАЙМАН арга

Турах, жингээ барих гэхээр бид өөрсдийгөө зовоосон, хөлсөө дуслуулсан аргыг төсөөлдөг. Дургүй зүйлээ идэж, хүссэнээрээ байх боломжоо хязгаарладаг бус өдөр тутам иддэг зүйлээ хэрэглэж, басхүү өвөрмөц байдлаар жаргаж турах арга бий. Уг аргуудаас танилцуулъя.


-Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг биеэс гадагшлуулдаг.

-Зөв амьсгал. Энэ нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга юм. Хамраараа алгуурхан амьсгал авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар амьсгал зөв, хэвийн явагдаж, бодисын солилцоо сайжирна. Ингэснээр жингээ барих, хасах үүсвэр тавигддаг.

-Цайндаа хүнсний хивэг хэрэглэ. Цай уух болгондоо нэг халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг нь гэдэс дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг.

-Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоодонд муу, таргалах эх үүсвэр болдог аж. Өглөө гэрээсээ гарахдаа бага ч гэсэн юм идэхийг бүх турах арга зөвлөдөг юм.

-Ааруул тураах жорд ордог. Гурилтай холиогүй, цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл ходоод гэдэс цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлссөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.

-Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнснийхээ жагсаалтаас хасах хэрэгтэй. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.

-Жимс, ногоо ихтэй хоол идэх. Хоолныхоо жороос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэм. Гэхдээ их төмс идэх нь жин нэмэхэд нөлөөлдөг.

-Аль болох шөлтэй хоол идэж байгаарай. Шөлтэй хоолны олон төрөл байдаг тул сонирхолтой хоол их бий. Хуушуур, цуйван нь таргалалтын “сайн найз” юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.