Цар тахлын үед хүүхдүүдтэйгээ ойр байгаарай

Цар тахлын үед хүүхдүүдтэйгээ ойр байгаарай

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 номын сан, 12 музейн үйл ажиллагаа хэвийн хуваарьтаа өчигдрөөс шилжин ажиллаж эхэллээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас хойш бараг зургаан сарын хугацаанд хаалттай байсан үйлчилгээний байгууллагуудыг судалгаа, шат дараатайгаар хэвийн горимд нь шилжүүлнэ гэдгээ нийслэлийн Засаг дарга хэлж байна билээ. Үүнтэй зэрэгцээд “Кино театруудын үүд хаалгыг нээе” гэсэн санаачилга сошиал орчинд идэвхтэй өрнөсөн.

Харамсалтай нь, судалгаагаар өвчний хамгийн өндөр эрсдэлтэй, тархалтын хамгийн боломжит вакум орчныг бүрдүүлдгээрээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж. Кино театрын дараагаар усан бассейн ордог гэхээр хэр эрсдэлтэй нь мэдэгдэх байх. Тийм ч учраас Хятад улс хорио цээрийн дэглэмээ бууруулсан ч кино театр, бассейнуудаа хаасан хэвээр байжээ.

Мөн зургаан сарын турш хөл хорионд байгаа хүүхэд багачууд хэцүү байдалд байгаа нь үнэн ч тэднийгээ аль болох олон нийтийн хөлөөс хол байлгах ёстойг өмнөд хөршийн судалгаа, шинжилгээ харуулж байна. Шинж тэмдэггүй тээгчдийн ихэнх нь хүүхдүүд бөгөөд тэдний дархлаа маш сайн болохоор өөрсдөө өвчлөхгүй, халдвар тархааж байгаа гэжээ. Цар тахал хэзээ намдах нь мэдэгдэхгүй байгаа энэ үед хүүхдүүдтэйгээ аль болох ойр байж, тэднийгээ сэтгэл санаагаар дэмжин, халдвар, хамгааллыг дээд зэргээр хангаарай. Үр хүүхэд та бидний, эх орны ирээдүй юм шүү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.