Хөлийн Венийн судасны өргөсөл ба Лазер Мэс засал
Хүний биед хоёр төрлийн судас байх бөгөөд үүгээр хүн эрүүл саруул байхад амин чухал зүйлүүдийн нэг болох цус цаг мөч бүр урсаж байдаг. Зүрхнээс гадагшилж хүний биеийн эд эс бүрд хүчил төрөгч болох бусад чухал хэрэгцээт зүйлүүдийг хүргэх үүрэг бүхий цусыг артерийн цус, түүний урсаж буй судасыг артерийн судас гэнэ.
Тэгвэл энэхүү артерийн цус маань хэрэгцээт зүйлүүдээ хүний биеийн эд эс бүрд зөөвөрлөн хүргээд эргээд хэрэгцээгүй зүйлүүдийг тээвэрлэн буцах ба үүнийг хураагуур судас буюу Венийн судас гэдэг.
Артерийн судсаа бодвол хүний биед Венийн судасны өвчлөл элбэг тохиолддог. Тэр дундаа хүний хөлийн Венийн судасны өргөсөлт өвчин хамгийн элбэг тохиолдох бөгөөд олон улсад хүн амын 10%-20%-д нь энэхүү өвчин илэрдэг судалгаа бий.
Хөлийн венийн судас нь цусыг буцаан зүрхрүү буюу дээш нь өгсөөн шахах зориулалт бүхий хавхлагатай байдаг. Гэтэл дараах шалтгаануудын улмаас энэхүү хавхлага гэмтэж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноор энэхүү өвчин зовуур илрэх үндэс тавигддаг байна.
Үүнд :
- Удамшлын шалтгаан
- Ажил мэргэжлийн онцлог/Зогсоо, суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс/
- Өндөр насжилт
- Таргалалт
- Жирэмслэлт
- Эмийн зохисгүй хэрэглээ
Энэхүү өвчин нь жирэмслэлт гэх мэт шалтгааны улмаас эмэгтэй хүмүүст харьцангуй илүү тохиолдох бөгөөд дараах шинж тэмдгүүд илэрнэ.
Үүнд :
- Хөл хавагнах
- Шөрмөс татах, Булчин зангирах
- Хөл бадайрах
- Хөл амархан ядрах
Энэхүү өвчний илэрч буй шинж тэмдэг болон судасны ЭХО оношилгооны үр дүн зэргийг үндэслэн С1-С5 хүртэл үндсэн 5н үе шатанд хуваан авч үздэг.
Эмчилгээний аргын хувьд эхний үе буюу харьцангуй хөнгөн хэлбэрийн үед зориулалтын даралтат судасны трико өмсөх, хатаах тариа эмчилгээ хийх, Эм уух зэрэг мэс заслын бус аргуудын тусламжтайгаар эмчлэх боломжтой байдаг.
Гэтэл шинж тэмдэг хийгээд судасны өргөссөн хэмжээ их буюу С3-С4-р үедээ орсон тохиолдолд яах аргагүй мэс заслын аргаар эмчилдэг. Энэхүү өвчин нь эмчилгээ хийхгүй удах тусам улам газар авч хүндрэх бөгөөд тухайн хэсгийн арьс харлан үхжих, үрэвсэл цоорол үүсэх байдлаар хүндэрдэг. Мөн эмчилгээ хийхгүй удсан тохиолдолд зүрхний ачааллыг нэмэгдүүлснээр зүрх томрох гэх мэт өвчнийг үүсгэх шалтгаан болж болдог.
Өнөөдөр дэлхий дээр мэс заслын хэд хэдэн аргуудыг ашиглаж байна.
Үүнд :
- Хуучин уламжлалт зүсэлттэй мэс заслын арга
- “Лазер” Мэс заслын арга
- “FRA” Мэс заслын арга
Эдгээр мэс заслын аргууд дундаас та бүхэндээ “Лазер” Мэс заслын аргыг танилцуулж байна. Лазерын тусламжтайгаар өргөссөн судасны дотор талаас нь түлж эмчилэх энэхүү арга нь одоогоор дэлхий дээр хэмгийн их хийгдэж буй эмчилгээний арга бөгөөд олон жилийн турш олон мянган хүнд хийгдэж аюулгүй гэдэг нь нотлогдсон эмчилгээний аргуудын нэг юм.
Энэхүү “Лазер” Мэс засал нь зүсэлт хийгдэхгүй судсанд дотуур хийгддэг тул мэс заслын дараа шарх сорив үүсэхгүй, эдгэрэлт хурдан байдаг давуу талтай бөгөөд мэс засалд орсон өдрөө эмнэлгээс гарах боломжтой байдаг.
Хаяг : 서울특별시 강남구 강남대로 250 심현빌딩 5층 (도공동 952-9)
Хайж олох : Метроны 3-р шугамны “Янжэ-Ёог буюу 양재역” 3-р гарцаар гараад эгц 3минут алхах
Утас : 02-571-1106/Солонгос/ 010-9778-9911/Монгол/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.